“Бодлын хулгайч” Азийн кино наадамд улсаа төлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-28 19:11:18

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч” кино Лос-Анжелес хотноо  болж буй “Asian World Film Festival”-д Монгол Улсаа төлөөлөн оролцож байна.

Энэхүү кино наадамд тус киноны продюссер, жүжигчин Б.Амарсайхан уригдаж, нээлтийн улаан хивсний ёслолд оролцлоо. Нээлтийн ажиллагаанд Америкийн болон Азийн нэрт жүжигчид, найруулагчид, кино шүүмжлэгчид оролцож, уран бүтээлийн халуун яриа өрнүүлж байна. Тэрбээр хэд хэдэн телевиз, сэтгүүлд ярилцлага өгчээ. Мөн түүнийг Холливуудад төлөөлдөг “East West Production”-ы захирал Жейсон Ма тус наадамд оролцож байгаа юм.

“Бодлын хулгайч” киноны хоёр өдрийн бүх тасалбар дуусч, бусад орны бүтээлүүдээс хамгийн их борлуулалттай киногоор тодроод байгаа таатай мэдээг фестивалийг зохион байгуулагчид дуулгаад байна.

Монгол Улсыг төлөөлөн оролцож буй тус кино энэ сарын 28, 29-нд олон нийтийн хүртээл болно.

Дашрамд дурдахад, энэхүү уран сайхны кино Монголын кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Mongolian Academy Awards 2012” наадмаас Шилдэг зохиол, Шилдэг эрэгтэй гол дүр, Шилдэг эмэгтэй туслах дүр, Шилдэг зураглаач, Шилдэг дууны найруулагч гэсэн 5 номинацид шалгарч, Гран при шагналыг хүртэж байсан юм. Мөн “Улаанбаатар кино наадам”-аас 5 номинацид шагнал, Гран при шагналыг хүртсэн бол гурван жилд нэг удаа болдог урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал-2013” наадмаас “Дэлгэцийн урлагийн шилдэг бүтээлд” олгодог дээд шагналыг гардаж байв.

Ж.Болор

Холбоотой мэдээ