“Даатгалтай ирээдүй” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-22 17:37:26
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу Зуунмод сумынМСҮТ, ЕБС-ийн захиргаатай хамтран төгсөх ангийн оюутан, сурагчдад Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын тухай хуулийн мэдлэг олгов.

“Даатгалтай ирээдүй” сарын аяныг хүрээнд Аймгийн МСҮТ, “Хүмүүн” цогцолбор ахлах сургууль, 4-р сургууль болон 5-р сургуулийн төгсөх ангийн нийт 337 оюутан, сурагчдад “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн ач холбогдлыг сурталчлан таниулах, өөрсдийн ирээдүйн баталгааг хуулиар хангахад ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг талаар олголт өгөв.

Цаашид Төв аймгийн 27 сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн бүх сурагчид уг аянд хамрагдана.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ