Тарьц суулгацын 80 хувь нь амьдрах чадвартай гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-19 10:59:36
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийнТөв аймгийнхан нээлтийг Зуунмод сумын “Мөнх-Алдар”-ын талбайд аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас хамтран зохион байгуулав.
Төв аймгийн хэмжээнд 7000 гаруй ногоон байгууламж байдаг. Мод тарих өдрөөр Зуунмод сумын үйл ажиллагаа явуулдаг 28 аж нэгж, байгууллага оролцож Номт багт 400 ширхэг бургас, “Шинэчлэл” цэцэрлэгт хүрээлэнд 800 ширхэг бургасыг
тарьсан бөгөөд суулгацын 80 хувь амьдрах чадвартай талаар мэргэжилтнүүд онцолсон юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг өрнүүлдэг гэдгийг Төв аймгийн БОАЖ-ын газраас тодотгосон юм.

Хот тохижуулах газрын ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн С.Мөнх-Амгалан хэлэхдээ “Мөнх-Алдарын Талбайд модны тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, мод тарих хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мод, бут, сөөгийг хэрхэн тарьж ургуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн” гэв.
 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ