Н.Жанцанноровын бүтээлүүд Японд эгшиглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГТөрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу-3” хэмээх тоглолтоо энэ сарын 24-нд Японы Токио хотод толилууллаа.
Тэрбээр тоглолтоо өөрөө япон хэлний орчуулагчийн хамт хөтлөн явуулсан нь онцлог байв.
Тоглолтын эхэнд “Монгол аялгууг”бүтээлийг нь Японд ажиллаж амьдардаг манай улсын морин хуурчид эгшиглүүлсэн нь үзэгчдийн таашаалд нийцсэн юм.
Мөн Японд хоёр жил тутам болдог “Жанцанноровын хөгжмийг хэн сайн тоглох вэ” уралдаан эхний байруудыг эзэлсэн япон морин хуурчид “Хэрлэнгийн баръяа”, Чиний минь нулимс”, “Сэтгэлийн тойрог”, “Дөрвөн Ойрадын уриа”, “Намар” зэрэг бүтээлийг толилуулав.
Монгол Японы уран бүтээлчдийн хамтарсан энэхүү тоглолтыг “Дэлхийн морин хуурын холбоо”, “Жанцанноров сан”, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ -наас 3 дахь удаагаа зохион байгуулав.
Ж.Болор