Солонгосын хуваагдсан гэр бүлүүд уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-26 14:19:26

СӨҮЛ. /TASS/. 1950-1953 оны Солонгосын дайны дараа хуваагдсан гэр бүлүүдийн ээлжит уулзалтыг Өмнөд Солонгос болон БНАСАУ зохион байгуулж дуусчээ. Энэ тухай Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн төлөөлөгч Сөүл хотод мэдээлсэн байна.

“Уулзалтад Өмнөд Солонгосын талаас 96 гэр бүлийг төлөөлсөн 394 хүн оролцлоо” гэж тэрбээр онцлон хэлжээ. Түүний хэлснээр, хоёр үе шаттайгаар зохион байгуулсан уулзалт амжилттай болсон байна. Хуваагдсан гэр бүлүүд хоёр хоёр цагаар нийт зургаан цаг орчим уулзжээ.

Төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүсээ 50 гаруй жил хараагүй гэр бүлүүдийг 2000 онд болсон Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалтын дараа хэд хэдэн удаа уулзуулсан юм. Хамгийн сүүлд 2014 оны эхээр ийм уулзалт зохион байгуулжээ. Солонгосын Өмнөд болон Умард хэсэгт оршин суугчид харилцан бие биенийдээ зочлох, захидал бичилцэх, утсаар ярих эсвэл интернэтээр харилцах боломжгүй юм. Өмнөд Солонгосын 68 мянга гаруй иргэний төрөл төрөгсөд Умардад оршин суудаг бөгөөд тэдний дийлэнх нь 1953 оноос хойш 38 дугаар өргөргөөс хойш хэсэгт оршин сууж байгаа төрөл садантайгаа уулзаагүй байна.

Энэ жилийн уулзалтад оролцогсдыг сугалаа сугалуулах замаар санамсаргүй байдлаар сонгожээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ