Иран Орост хамтрах санал тавив

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-10-23 13:09:15

МОСКВА. /Sputnik/. Иран улс Оростой хамтран тээвэр, барилгын салбарт 28 тэрбум долларын үнэ өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх санал тавилаа гэж Оросын Эрчим хүчний сайд Александр Новак пүрэв гарагт мэдэгдлээ.

Ираны Барилга, тээврийн яамны сайд Аббас Ахмад Акхаундитай уулзсаныхаа дараа тус улсад хэрэгжих, 28 тэрбум долларын 21 төсөл өргөн барьсан тухай Новак сэтгүүлчдэд хэлжээ.

Мөн “Иранд хэрэгжих автомашины эд анги, тусгай техник болон тэнгисийн явган цэргийн хангамжтай холбоотой төмөр зам, боомтын дэд бүтцийг сайжруулах төслүүдэд Оросын компаниуд оролцох сонирхолтой байгаа” хэмээн  тэрбээр нэмж хэлэв.

Ираны төмөр замыг энэ онд багтаан эрчим хүчинд холбох хэлэлцээрт хоёр улс гарын үсэг зурахаар зөвшилцсөн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ