АНУ-д багш сурагчийг зодож болно

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-10-23 10:54:09

МОСКВА. /Sputnik/. Америкт явуулсан судалгаанаас үзвэл, урт хугацааны сөрөг үр дагавартай, хэрэгцээгүй хэмээн тогтоосон ч бие махбодийн шийтгэлийг хичээлийн нэг өдөр ойролцоогоор 838 сурагч амсдаг байна.

Сурагчийн эрүүл мэндийг хамгаалагч, сургуулийн сувилагч нь бие махбодийн шийтгэл нь сурагч улам түрэмгий болох, нийгмээс гажууд аашлах, сэтгэл санааны эрүүл мэндээр хохирох, бие махбодь нь гэмтэх зэрэг сөрөг үр дүнд  хүргэдэг гэсэн байрь суурийг хамгаалах ёстой хэмээн Үндэсний сувилагчдийн холбоо мэдэгджээ.

Хүүхдийг шийтгэхийг АНУ-ын 19 муж улсын сургуулийн удирдлагууд хууль ёсны үйлдэл үздэг бол эцэг, эхчүүд гэртээ хүүхдээ адилхан шийтгэвэл хүүхдийн хүчирхийлэл болох юм.

АНУ-ын улсын сургуулиудад 30 секунд тутамд нэг сурагчийг зоддог болохыг “Washington Post” сонин судалгаагаар тогтоожээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ