Их хэмжээний цасны улмаас 3000 мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-07 16:15:00

Өвөрхангай \МОНЦАМЭ\ Саяхан орсон их хэмжээний цасны улмаас  Өвөрхангай аймгийн  хэмжээнд 2925 том мал хорогдсоны дотор тэмээ 1,  адуу 117,  үхэр 110, хонь 920, ямаа 1777 байгаа нь нийт малын 1.04 хувийг эзэлж байна.

Зүй бусаар хорогдсон малыг ихэвчлэн төлөг, борлон эзэлж байгаа бөгөөд Баруунбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан, Хархорин, Нарийнтээл, Арвайхээр сумдад их хэмжээгээр хорогджээ.

2017 онд 2092,8 мянган эх мал төллөхөөс 24 хувь буюу 495.3 мянган эх мал төллөж 491.5 мянган төл бойжуулж байна. Үүнээс 1411 ботго, 167 унага, 2735 тугал, 293.7 мянган хурга, 193.5 мянган ишиг бойжиж, төл бойжилт 99 хувьтай байгаа юм.

 

 Б.Батчимэг

Холбоотой мэдээ