Рэппер Канье Уэст ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-05 14:15:52

ВАШИНГТОН. /АР/. Америкийн “MTV Video Music Awards” шагнал гардуулах ёслолын үеэр рэппер Канье Уэст олныг гайхшруулсан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр, “Би 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн” гэсэн байна.

28 настай рэппер залуу өнгөрсөн онд реалити шоуны од Ким Кардашянтай гэрлэн охинтой болсон. Түүний эхнэр одоо хоёр дахь хүүхдээ тээж байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд