"Севол"-ыг ачааны тусгай хөлөг онгоцоор боомтод авчирлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-03-31 14:25:55

ЖИНДО. /Yonhap/. Гурван жилийн өмнө тэнгист живсэн “Севол” гатлага онгоцыг ачааны тусгай хөлөг онгоцоор өнөөдөр Өмнөд Солонгосын баруун өмнөд нутгийн Мокпо боомтод авчирлаа.

“Севол”-ыг ачсан хөлөг онгоц өнөөдөр өдрийн 13:00 цагт боомтод ирсэн байна. Сураггүй байгаа есөн хүний цогцсыг эрэн хайхын тулд 6800 тонн жинтэй гатлага онгоцыг тэнгисээс татан хуурай газарт гаргасан юм.

2014 оны дөрөвдүгээр сард “Севол” онгоц Өмнөд Солонгосын баруун өмнөд эрэгт Жиндо арлын ойролцоо  живсэн билээ. Энэ нь тус улсын түүхэн дэх тэнгисийн хамгийн том осол юм. Ослын улмаас аяллаар явж байсан ахлах сургуулийн сурагчид голдуу 300 гаруй хүн амиа алдсан билээ.

Сураггүй байгаа есөн хүний цогцсыг хайхын тулд засгийн газрын 100 гаруй албаны хүн, тэдний дотор шүүх эмнэлгийн шинжээчдээс бүрдсэн тусгай багийг бүрдүүлжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ