СЭЛЭНГЭ: Нарсан ой агаарыг цэвэршүүлж, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-19 15:33:04

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Тужийн нарс бүхэлдээ нарс учраас "Тужийн нарс" хэмээн нэрлэжээ.

 

Монголд төдийгүй дэлхийд цор ганц энэхүү нарсан ой нь Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт 65548.56 га талбайг эзлэн, далайн түвшнээс дээш 620 гаруй метрийн өндөрт орших, Монгол улсын хамгийн нам дор газар байрладаг гэдгээрээ онцлогтой юм.

 

Нарсан ой нь өөрөө агаарыг цэвэршүүлж хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг байна. Нарс мод нь 200-300 жил наслах чадвартай, 10 метрээс дээш өндөр ургадаг онцлогтой мод.

 

Мөн нарс мод нь хүний дархлааг нэмэгдүүлж, интерферон хэмээх бодис ялгаруулдгаараа бусад навчит модноос давуу ач холбогдолтой юм.

 

20 настай 1 га нарсан ой нь өдөр бүр 9350 кг нүүрсхүчлийн хийг шингээж, 7250 кг хүчилтөрөгчийг ялгаруулдаг ач тустай юм. 

Холбоотой мэдээ