ӨВӨРХАНГАЙ: УАЗ-469 маркийн авто машины улсын аварга шалгаруулах уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-07-20 11:38:40

Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УАЗ-469 маркийн авто машины улсын аварга шалгаруулах уралдаан өнөөдөр Арвайхээр хотод эхэллээ.


Монголын Авто мастеруудын холбоо, аймгийн ЗДТГ, “Соёмбо УАЗ клуб хамтран зохион байгуулж буй тус уралдаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өмнөговь, Говь-Алтай аймгаас 40 гаруй тамирчин оролцож байна.


Энэ жил Монголын Авто мастеруудын холбооноос 19 жилийн хугацаанд анх удаа цуврал 12 тэмцээн зохион байгуулахаар Өвөрхангай аймгаас эхлүүлж байгаагаараа онцлог юм. Уралдаан Арвайхээр хотын зүүн хэсэг, Цагаан хаалганаас Түгийн овоо хүртэлх 2 км замд өрнөж байна. 











Холбоотой мэдээ