Хэнтий аймгийн Батширээт суманд дөрвөн ихэр тугал төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 18:50:42

Хэнтий аймгийн Батширээт сумын Хурган багийн малчин Я.Цэрэндоржийн хотонд өнгөрсөн сарын 29-ны өдөр дөрвөн ихэр тугал төржээ.

Тугал тэр бүр ихэрлэдэггүй, хоёроос олон ихэр байх нь ховор үзэгдэл юм. Цаг агаар хүйтэн байснаас болж төрөөд удаагүй хоёр тугал нь  энджээ. Харин  хоёр тугал нь мэнд бойжиж байгаа аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ