Барилгачид ойгоо 9-р сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-21 21:04:16

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт мэргэжлийн барилгын байгууллага үүсч хөгжсөний 60 жилийн ойг ирэх 9-р сард тэмдэглэхээр аймгийн Засаг дарга Захирамжиллаа.

-Барилгын байгууллагын ойг угтаж төлөвлөгөө гарган, барилгачдынхаа судалгааг шинэчилж байна. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан барилгачдын ой угтсан бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлнэ. Булганы барилгачдын тухай номыг ахмад багш Ц.Дашзэвэг бичиж бэлэн болгоод байгаа гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, газрын газрын дарга Ү.Бямбасүрэн ярьлаа.

Тус аймгийн мэргэжлийн барилгын байгууллага 1957  онд барилга анги нэртэйгээр байгуулагдаж, хятад голдуу барилгачид ажиллаж байсан байна.

Харин анхны монгол мэргэжлийн барилгачин нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат барилгачин Д.Дагвасамбуу байжээ. Тэр үед 3 сарын курст суралцаж мэргэжилтэй ажилчин болдог байсан аж.

М.Батжаргал

Холбоотой мэдээ