“LADA” Монгол болон Төв Азийн зах зээлд дахин гарч байна

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2015-10-21 17:02:47

САМАРА. /TASS/. “LADA” машиныг Монгол, Киргиз, Узбекистан, Туркмен, Тажикистаны зах зээлд дахин гаргахаар болсон тухай “АВТОВАЗ” компани мэдээлжээ.

"АвтоВАЗ” болон "БИПЭК АВТО" компани Төв Азийн орнуудын зах зээлд хамтарч ажиллахаар болсон байна. Үүнтэй холбогдох гэрээнд “АвтоВАЗ”-ын ерөнхийлөгч Бу Андерссон, "БИПЭК АВТО-АЗИЯ АВТО" компаниудын нэгдлийн захирлуудын зөвлөлийн дарга Анатолий Балушкин нар гарын үсэг зурсан байна.

Гэрээнд заасны дагуу "БИПЭК АВТО - АЗИЯ АВТО" нэгдэл нь “LADA”-г Төв Азийн орнууд болох Монгол, Киргиз, Узбекистан, Туркменистан, Тажикистан улсын зах зээлд борлуулах албан ёсны борлуулагч болно.

Д.Жаргал

Холбоотой мэдээ