Сураггүй болсон 43 оюутантай холбоотой хэргийг дахин мөрдөнө

Дэлхийд | Нийгэм
nyamtulga@montsame.mn
2015-10-21 15:46:21

МЕХИКО. (Sputnik). Өнгөрсөн жилийн есдүгээр сард сураггүй болсон 43 оюутны хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр дэлхий нийтийн шүүмжлэлийг дагуулсантай холбогдуулан Мексикийн эрх баригчид уг хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болжээ.

Игуала хот дахь санхүүгийн үйл ажиллагаа болон ялгаварлан ажилд авах үзлийг эсэргүүцсэн жагсаалд оролцсон багшийн сургуулийн эрэгтэй оюутнууд сураггүй алга болсон билээ. Жагсаалын үеэр цагдаагийн офицерууд гал нээж, зургаан хүний амийг хөнөөсний дараа тэднийг машин руу хүчээр суулгаж байсан нь хамгийн сүүлд үлдсэн тэдний дүр зураг юм.

Шинээр нээсэн мөрдөн шалгах ажиллагаанд хиймэл дагуулын технологи болон усан дотор цогцос хайх дуран ашиглах ажээ.

Оюутнуудыг хулгайлж, хэдэн цагийн дараа бүгдийг нь хогийн цэгт шатаасан байна гэсэн албан ёсны мэдэгдэл есдүгээр сард гарсныг олон улсын шинжээчдийн бие даасан бүрэлдэхүүн эсэргүүцсэн байна.

Сураггүй болсон 43 оюутны хэрэгт мансууруулах бодисын наймаа эрхлэгчид, гэмт хэргийн бүлэглэлүүдийг Мексикийн эрх баригчид буруутгасан бол бие даасан шинжээчид, уг хэрэгт тус улсын цагдаа, арми холбоотой гэж үзжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ