Хятадад химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-21 14:17:25

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн гэмтэж шархдаж, есөн хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

“Шаньдун мужийн Пиньи хошууны химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас есөн хүн сураггүй болж, хоёр хүн гэмтэж шархадлаа” гэж Хятадын төв телевиз мэдээлсэн байна.

“Sina” цахим хуудсанд мэдээлж буйгаар, дэлбэрэлт лхагва гарагийн өглөө орон нутгийн цагаар 08 цаг 20 минутад болжээ. Ослын газар онцгой байдлын албаныхан хэдийн ирсэн бөгөөд ослын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ