Цагдаагийн ажилтнууд ур чадвараа дээшлүүлэхэд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-21 11:16:43

Улаанбаатар хотын цагдаагийн газраас Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн 224 ажилтны ажлын ур чадварыг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалт зохион байгууллаа. 

Энэ сургалтын үеэр олон нийтийн цагдаагийн ажилтнаас иргэн, алба хаагчтай харилцахад анхаарах асуудал, сахилга хариуцлага, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, “Эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэргийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Мөн “Үндсэн уртраг”, “Тэгш тус” зэрэг төрийн бус байгууллагаас олон нийтийн цагдаагийн ажилтнуудтай уулзалт, ярилцлага хийж, санал асуулга авчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ