Канад шинэ Ерөнхий сайдтай боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-21 10:55:34

ОТТАВА. /CNN/. Канад улс арав орчим жилийн дараа анх удаа бүх нийтийн сонгуулиар шинэ удирдагчаа сонгож, Либерал намын Жастин Трюдо одоо гийн Ерөнхий сайд Стефен Харпераас илт давуу ялалт байгуулав.

Саналын сүүлийн хуудсуудыг тоолж байх үед, “Эерэг улс төр ийм боломж олголоо. Би биш, та бүхэн өнөөдөр түүхийг бичсэн юм шүү” хэмээн Трюдо дэмжигчдэдээ хэлсэн байна.

2006 оны хоёрдугаар сараас хойш Ерөнхий сайдын алба хашсан Харпер болон Консерватив намд дөрөв дэх удаагаа улиран сонгогдох боломж олгосонгүй. Тэрээр ялагдлаа хүлээн зөвшөөрч, намын даргын суудлаас огцрохоо мэдэгдээд, парламентын гишүүнээр ажиллахаа мэдэгджээ.

“Бид боломжтой бүхнээ ширээн дээр гарган тавьж, чадах бүхнээ хийсэн учир харамсах зүйлгүй. Канадын ард иргэд либерал засгийн газар сонгосныг бид эргэлзээгүй хүлээн зөвшөөрнө” гэж Харпер хэлсэн байна.

 

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ