"Талибан"-ы 21 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-20 16:03:15

КАВИЛ. /Xinhua/. Афганистаны аюулаас хамгаалах хүчнүүдийн хамтарсан ажиллагааны үеэр “Талибан”-ы 21 босогчийг устгаж, 12 босогчийг шархдууллаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Арми, цагдаа, тагнуулын агентлагийн албан хаагчид Газни, Каписа, Хелмэнд, Кандахар мужуудад хамтарсан ажиллагаа явууллаа гэж яам мэдэгдэлдээ дурдав.

Аюулаас хамгаалах хүчний албан хаагчид замын хажууд суурилуулсан тэсрэх бөмбөгийг аюулгүй болгож, босогчдын зэвсгүүдийг хураан авсан байна.

Босогчид хүнд зэвсгээр гал нээж, замын хажууд суурилуулсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсний улмаас аюулаас хамгаалах хүчний зургаан албан хаагч амиа алдсан гэж яам мэдэгдэв.

Мөн тусгай ажиллагааны үеэр цэргүүд зэвсэглэсэн дөрвөн босогчийг баривчилсан байна.

“Талибан”-ы босогчид Төв Азийн уулархаг нутагтай Афганистаны газар нутаг дахь байр сууриа тэлж, өвлийн улирал эхлэхээс өмнө байрлалуудаа бэхжүүлэхийг оролдож байгаатай холбогдуулан тус улсын аюулаас хамгаалах хүчин байдал тогтворгүй байгаа мужуудад босогчдыг цэвэрлэх ажиллагаа явуулж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ