200 гаруй малчин арьс ширний урамшууллаа аваагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-19 20:25:32

Өнгөрсөн онд үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир тушаасан 6486 малчинд 844,1 сая төгрөгийн урамшуулал олгох байснаас 18 сумын 208 малчин 24,8 сая төгрөгийг авч чадаагүй байна.


Үүний шалтгааныг аймаг дахь Монгол банкны салбар болон Монгол банкны цахим бүртгэлийн хэлтсээс асууж тодруулахад малчдын банк  дахь дансны нэр дугаар зөрсөн хэмээн тайлбарласан бөгөөд Өвөрхангай аймгийн ХХААГ-аас уг асуудлын мөрөөр шалгаж, урамшуулал авах ёстой малчдын данс зөрөөгүй болохыг баталсан байна. Тиймээс урамшууллаа авч чадаагүй малчдын мэдээллийг нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлээд байгаа ба энэ оны 1 дүгээр улиралд багтаан шийдвэрлэнэ гэсэн хариуг өгчээ.

Харин  “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2016 онд аймгийн хэмжээнд 8705 малчин, мал бүхий иргэдэд хонь, тэмээний ноосны 1,5 тэрбум төгрөгийн урамшуулал олгогдоод байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ