Франц улстай хамтран мал бүртгэлийн системийг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-16 14:07:54

Өвөрхангай аймаг Франц улстай хамтран малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх туршилтын төслийг хэрэгжүүлнэ.

Франц улсын Мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан,  шинжээч  M Rehben малын бүртгэлийн системийн чиглэлээр Өвөрхангай аймагт ажилласан бөгөөд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлын өнөөгийн байдалтай танилцсан байна.

Энэ үеэр Баянгол, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, мэргэжилтнүүд, малчдыг оролцуулан мал бүртгэлийн системийг сайжруулах сургалтыг зохион байгуулсан бөгөөд Пилот буюу туршилтын төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна.

Уг төсөл  Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Франц улсын Хүнс хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжих юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ