Аймгийн аварга ажилтан, тэргүүний байгууллагууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-13 21:09:11

Гал бичин жилийн Өвөрхангай  “Аймгийн тэргүүний байгууллага”, “Аймгийн аварга ажилтан”-ыг ИТХ-аар хэлэлцэн шалгарууллаа.

Аймгийн тэргүүний байгууллагаар Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 423 дугаар анги, Өлзийт сумын цэцэрлэг тус тус шалгарсан байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын Систем сүлжээний техникч Д.Оюунчимэг, БОЭТ-ийн Хүүхдийн клиникийн ахлах сувилагч Ш.Мөнхцэцэг, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Нарийнтээл сум хариуцсан байцаагч Т.Содном-Иш, Мэргэд лаборатори сургуулийн Япон хэлний багш Д.Дуламсүрэн, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн багш Н.Нямсүрэн, “Онги ус суваг” ОНӨААТҮГ-ын операторчин Д.Ганболд, Баян-Өндөр сумын иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Батмөнх, Арвайхээр сумын “Гантиг” шүдний эмнэлгийн их эмч П.Төрмандах нар “Аймгийн аварга ажилтан”-аар шалгараад байна.

“Аймгийн тэргүүний байгууллага”-ыг өргөмжлөл, тус бүр 300 мянган төгрөг, “Аймгийн аварга ажилтан”-ыг үнэмлэх, энгэрийн тэмдэг, тус бүр 200 мянган төгрөгөөр шагнах юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ