Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-02-13 20:57:19

Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн албанаас малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг сумдад зохион байгууллаа.

Малын гоц халдварт хонины цэцэг өвчний голомт бүхий сумдтай хил залгаа орших Хархорин, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр сумдад уг өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтыг хийхийн зэрэгцээ хамгаалалтын бүс тогтоож, малын эмч, мэргэжилтнүүдэд хөдөлмөр хамгааллын дэглэмийг мөрдөх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгсөн байна.

Мөн энэ үеэр 57 өрхийн 22065 толгой хонин сүргийг вакцинжуулжээ. Цаашид дээрх сумдын Мал эмнэлгийн хувийн нэгж, Мал эмнэлэг, үржлийн тасгийн малын эмч нараар ахлуулсан ажлын хэсэг вакцинжуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм. Өвөрхангай аймагт энэ оны байдлаар нийт 239 өрхийн 76511 толгой хонин сүргийг цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулаад байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ