“Мөсний шагай-2017” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-13 10:54:17

Булган аймаг шагайн төрлийн хоёр ивэнт арга хэмжээтэй боллоо. Нэг нь Тэшиг сумын Харгал нуурын мөсөн дээр хийсэн аймгийн аварга шалгаруулах “Мөсний шагай-2017” тэмцээн байлаа.

Багийн харваанд Тэшиг сумын Засаг даргын Тамгын газар түрүүлж, аймгийн Онцгой байдлын газар, Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286-р анги, Баян-Агт сум, Тэшиг сумын Засаг даргын Тамгын газрын 2-р баг удаахь байрт шалгарлаа.

Мөсний шагайн цуваа харваанд Бугат сумын иргэн Ч.Даш түрүүлж, Баян-Агт сумын Ц.Баярмагнай, Тэшиг сумын Ц.Мөнх-Эрдэнэ эхний байранд орлоо.

Мөсний шагайн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Бүрэгхангай, Булган, Орхон сум, байгаль орчин аялал жуулчлалын газар, боловсрол соёл урлагийн газар зэрэг 20 байгууллагын 40 тамирчин оролцсон юм.

Өнө эртний уламжлалтай мөсний шагайн харвааг эвент арга хэмжээ болгон анх удаа зохиолоо.

Хангинахын шугуйн шагайн тойром шагайн төрлийн ивент арга хэмжээний нөгөө нь юм. Үндэсний өв уламжлал дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хавар монос цэцэглэх цагаар Сэлэнгэ, Эг мөрний бэлчир Хангинахын шугуйд сүүлийн 3 жил дараалан шагайн тойром зохиож байгуулж, гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татдаг болсон билээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ