Могод сумын иргэд малчиддаа хандив өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-02 17:54:36

Булган аймгийн Могод сумын иргэд малын гоц халдварт хонины цэцэг өвчний тархалтыг таслан зогссох, мал сүргээ хамгаалахад туслан хандив өргөжээ.

Тус сумын Баясгалант багийн нутаг Үнэгтийн хөндий, Баянгол багийн нутаг  Хөл асгат хэмээх газар малын гоц халдварт хонины цэцэг өвчин гарч тухайн нутагт өвөлжиж байгаа малчин айл өрхүүдэд хорио цээрийн бүс тогтоож, сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлан  ажиллаж байгаа юм. 

Улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед  сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Сайн үйлсийн аян” зохион байгуулах шийдвэр гаргаснаар орон нутгийн төр төсвийн болон аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, малчид мөн “Дэлхийн зөн” олон улсын байгууллагаас хандив тусламж үзүүлж байна.

Нийтдээ 78 иргэн аж ахуйн нэгж, байгууллага хандив өргөсний дотор Баянгол багийн малчин Жадамбын Батдэлгэр 1 үхэр, Эрхт багийн “Тансаг Могод” ХХК-ны захирал Г.Бодьханд, “Өндөр Шашир” ХХК-ны захирал  Г.Сарантуяа, “Эрхт  Түшиг” ХХК-ны захирал, ИТХ-ын төлөөлөгч  С.Батхуяг, “Эрхт Дулаан”  ХХК-ны захирал  М.Уранчимэг, “Элбэг- Орших” ХХК-ны захирал С.Гиваапил, “Могод Тариат” ХХК-ны захирал  Л.Халтар нар 100000 төгрөг өгсөн байна. Мөн иргэд өөрсдийн бололцоогоороо лаа, гоймонгоос эхлээд хэрэгцээт эм тариагаар хүртэл хандив өргөсөнд сумын Онцгой комисс талархал илэрхийллээ.

М.Батжаргал

 

Холбоотой мэдээ