“Шударга Булган” уриалгад төрийн байгууллагууд нэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-02 17:13:45

Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс авлигын эсрэг “Шударга Булган” аяныг эхлүүлээд байна.  Өнөөдрийн байдлаар аймгийн ИТХ-ын ажлын алба, аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хамт олон уриалгыг дэмжин энэ аянд нэгджээ.

Төрийн байгуулллагын үйл ажиллагаанд иргэдийн бодит хяналт, оролцоог бий болгох, төрийн үйлчилгээг иргэдэд тэгш нээлттэй хүргэх, авилгатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход чиглэсэн “Авилга, ашиг сонирхлын зөрчил”-өөс ангид байх илэрхийлэлтийг бүх төрийн байгуулагуудад хүргүүлээд байна.

“Бид өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хууль, төрийн албан хаагийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллаж, амьдрахаа илэрхийлж байна.

Бид гэр бүл, найз нөхөд, хамт олондоо өөрийн эрхэлж буй ажил, албан тушаал, ажлын байрны зорилго, зорилтоо шударгаар хэрэгжүүлэхээ батлан харуулахаа илэрхийлж байна.

Бид өнөөдрөөс эхлэн “Авилга, ашиг сонирхлын зөрчил”-өөс ангид хамт олон, байгууллага болж хөгжихөө ард иргэд, харилцагч байгууллага, хамт олон та бүхэнд илэрхийлж, уриалан дуудаж байна” гэж уг уриалгад дурдсан байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ