“Шар хантаазтан”-уудыг халуун аарцаар дайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-31 14:24:57

Идэр есийн хүйтэн тачигнасан саяхны нэг өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын “Мянган жаргалан” өрхийн эмнэлгийнхэн бидний нэрлэж заншсанаар “шар хантаазтан”-уудыг халуун аарцаар дайлж, биеийн дархлаа дэмжих амин дэмээр хангав.

Өглөө нарнаас үдшийн бүрий болтол төв зам цэвэрлэн зогсдог тэд өрхийн эмнэлгийнхний өгөөмөр сэтгэлд талархаж байгаагаа илэрхийллээ. Тус аймгийн Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь 20 гаруй ажиллагсадтай, цалин бага хэр нь хүндхэн нөхцөлд ажилладаг гэдгийг зөрөн өнгөрдөг хүн бүр мэдэх хэдий ч халуун аарц буцалган зориод ирдэг нь ховор юм.

“Мянган жаргалан” өрхийн эмнэлгийн их эмч Ж.Мөнхцэцэг “Манай эмнэлэг хотынхоо 1300 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны үзлэг үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед ханиад томуу элбэг байгаа энэ үед хамгийн эрсдэлтэй бүлгийнхэнд өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг хүргэх зорилгоор төрөл бүрийн ажил санаачлан эхлүүлээд байна” гэж ярилаа.

                                                                                                                                           Б.Туяа

Холбоотой мэдээ