Н.Алтанхуягийг 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулснаа тайлагнахыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-26 17:52:23

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх үеэр Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягийг намын байр барих 7 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсанаа тайлагнахыг шаардлаа.

Анх 180 мянган гишүүний хандиваар "Ардчиллын өргөө" нэртэй намын шинэ байр барихаар 2009 оны 12 дугаар сарын 6-ны өдөр шавыг нь тавьжээ. Төлөвлөгөөнд тусгагдсанаар уг барилга 2012 оны сонгуулиас өмнө ашиглалтад орох байсан ч одоог хүртэл "Шинэ дэвшил" холбооны байрыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тухайн үеийн удирдлагууд Соёлын төв өргөөний хүзүүвчин дэх байр болон 3350 метр.кв газрын гэрчилгээг нэр бүхий арилжааны банкинд 7 тэрбум төгрөгөөр худалдсан. Үүнээс 2,4 тэрбум төгрөгийг намын ажилд зарцуулсан гэх баримтыг гишүүд дэмжигчид нь олсон байна.

Тиймээс Н.Алтанхуяг дээрх барилгад зарцуулах ёстой байсан хөрөнгийг хэрхэн зарцуулсанаа тайлагнахын зэрэгцээ АН-ын 180 мянган гишүүнээс уучлал гуйн, хохирлоо барагдуулах хэрэгтэй гэв.

Б.Гаваа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ