Ирэх долоо хоногийн дундуур цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-22 22:00:38

Энэ лхагва гарагт буюу 1 сарын 25-нд Булган аймгийн нутаг орчмоор цас орно.

Энэ үеэр салхи 13-15 м\секунд хүрч зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна. Бусад үед салхи баруун хойноос 6-11 м\секунд байна.Даваа мягмар гарагуудад хүйтний эрч суларч, шөнөдөө -20-27 градус хүйтэн, өдөртөө -9-14 градус хүйтэн байна. Харин цасны маргааш бага зэрэг хүйтэрч шөнөдөө -22-24 градус, өдөртөө -13-15 градус хүйтэн байна. 1-р сарын сүүлээр хүйтний эрч чангарна.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ