Иргэдийн хүсэлтээр “Алтан овоо"-нд шинэ чиглэл нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-11 18:13:25

Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 10 автобус үйлчилгээнд гарч эхэллээ. 

“Алтан-Овоо”-ны оршин суугчдын хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч62 чиглэлийг нээжээ.

 Шинэ чиглэл нээсэн 26 дугаар хорооны хувьд 20  мянга гаруй хүн амтай бөгөөд нийтийн тээвэр явдаггүйгээс иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байжээ. Харин “Ч62 чиглэлийг нээснээр 26 дугаар хорооноос гадна СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган иргэний унааны асуудлыг шийдэж буйг албаныхан тодотголоо.

СХД-ийн 26 дугаар хорооны иргэд  дулаан, тохилог унаагаар зорчих болсондоо сэтгэл хангалуун байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ