Дахин шалгахыг ОХУ хүслээ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-15 11:57:53

МОСКВА. /VOA/. Өнгөрсөн онд Украины зүүн нутагт сүйрсэн Малайзын агаарын тээврийн “МН-17” нисэх онгоцны ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалт дахин явуулахыг ОХУ НҮБ-ын харьяа Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас /ОУИНБ/ хүссэн байна.

Голландын шалгалтын дүн хэт маргаантай байсан бөгөөд ослын шалтгааныг тогтоох шалгалтыг дахин эхлүүлэх эрх ОХУ-д байгаа гэж тус улсын Иргэний нисэхийн “Росавиация” агентлагийн дэд дарга Олег Сторчевой өчигдөр мэдэгджээ.

Голландын хийсэн шалгалтад үнэ цэнэ, магадлагаа гаргасан баримт байхгүй байна. Мөрдөн шалгалтын чанар шаардлага хангахгүй байгаа бөгөөд энэ нь ОУИНБ-ын стандартыг зөрчсөн гэж бид үзлээ гэж Сторчевой мэдэгдсэн байна.

“МН-17”-гийн ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагааны дүнг Голланд тэргүүтэй бүрэлдэхүүн хэсэг мягмар гарагт танилцуулж, нисэх онгоц ОХУ-д үйлдвэрлэсэн газар-агаар ангиллын пуужинд оногдсон гэж мэдэгдсэн боловч Сторчевой, энэ дүгнэлтийг үнэн гэх биет нотолгоо алга байна гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ