Доллартой харьцах юанийн ханш өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-12-26 12:07:47

БЭЭЖИН. /Xinhua/. Өнөөдрийн байдлаар Хятадын юанийн доллартой харьцах ханш 4 нэгжээр өсч, 6.9459 болсон гэж Хятадын Гадаад валютын арилжааны газар мэдээллээ.

Арилжаа явагдсан тухайн өдөр юанийн ханш нь албан ёсоор тогтоосон тэнцвэрт ханшнаас хоёр хувиар дээш, доош хэлбэлзэх боломжтой байдаг байна.

Өдөр бүр, банк хоорондын зах зээл нээгдэхээс өмнө санал болгосон үнийн жигнэсэн дунджад үндэслэн доллартой харьцах юанийн тэнцвэрт ханшийг тогтоодог ажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ