АНУ Камерун руу цэрэг илгээнэ

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-15 10:12:28

ВАШИНГТОН. /ВВС/. “Боко Харам” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд туслахаар Камерунд цэрэг байрлуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Тус бүс нутагт 300 цэрэг байрлуулж, агаарын мэдээлэл, хяналт болон тагнуулын үйл ажиллагаа явуулна.

Нигерийн хойд нутгаас ирсэн босогчдын заналхийлэлд  Камерун, Чад өртөөд байгаа билээ.

Шаардлагатай бол АНУ-ын цэргүүд Камерунд байсаар байна гэж Обама мэдэгдэв.

Конгресст хийсэн мэдэгдэлдээ тэрбээр, урьдчилан 90 цэргийг Камерун руу даваа гарагт илгээсэн гэж мэдэгдсэн байна.

Өөрсдийн хүчнийг хамгаалж, аюулгүй байдлаа хангах үүднээс АНУ-ын бүх цэргүүд зэвсэглэсэн байна гэж тэрбээр мөн мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ