Анкарагийн халдлагад “Лалын улс” болон курдууд холбоотой байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-15 10:08:33

АНКАРА. /RIA Novosti/. Анкарад үйлдсэн халдлагад “Лалын улс” бүлэглэл болон Курдистаны ажилчны нам холбоотой байж магадгүй гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу мэдэгджээ.

Туркийн үйлдвэрчний эвлэлүүд болон олон нийтийн байгууллагууд улсынхаа зүүн өмнөд нутагт туркууд болон курдуудын мөргөлдөөний улмаас хүчирхийлэл газар авсныг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр бямба гарагт нийслэл Анкара хотод “Хөдөлмөр, энх тайван, ардчилал” уриан дор жагсаал цуглаан зохион байгуулахын өмнө хоёр дэлбэрэлт болсон юм. Амиа золиослогч хоёр террорист  идэвхтнүүдийг жагсаал цуглаан болох газар руу явж байхад нь төмөр замын буудлын  орчимд мордмол гүүрэн дээр халдлага үйлдсэн. Дэлбэрэлтүүдийн улмаас 99 хүн амиа алдаж, 500 гаруй хүн эмнэлгийн байгууллагуудад ханджээ.

“Лалын улс” бүлэглэл болон Курдистаны ажилчны нам Анкарад үйлдсэн халдлагад холбоотой байх магадлал маш өндөр байна. Амиа золиослогчдын нэгийнх нь ДНК-гийн шинжилгээний хариу маш чухал нотлох баримт юм. Террористуудтай холбоотой эсэхийг мөрдөн шалгах ажлыг өргөжүүлж байна” гэж Давутоглу Анкарад болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ