Орон нутгийн хөрөнгөөр 6 худаг барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-21 18:24:06

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2252 худаг, уст цэг байдгийн 1966 буюу 87 хувийг бэлчээрийн усан хангамжид хэрэглэж,  286 буюу 13 хувь нь сумын төвд ашиглагдаж байна. Бэлчээрт гүн өрмийн худаг 454, богино яндант 50, энгийн уурхайн 1492 худаг байдаг аж.

2016 онд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй худаг Богд суманд 2, Баянгол суманд 1, Баян-Өндөр суманд концессийн гэрээгээр 3-ыг тус бүр  орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан байна.

Улсын төсвөөс бэлчээрийн усан хангамж сайжруулах ажлын хүрээнд инженерийн хийцтэй худаг шинээр барьж байгуулах болон газрын доорхи усны хайгуулыг хийж гүйцэтгэх ажилд 2004 оноос эхлэн хөрөнгө зарцуулж байсан ч 2013 оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худаг гаргаагүй байна.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ