Гурван сум халаалтын нэгдсэн зуухтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:21:03

Төв аймгийн Өндөрширээт суманд 26000 м3 эзлэхүүнийг дулаанаар хангах чадалтай халаалтын зуух энэ сарын 5-нд  ашиглалтанд орлоо.

Монгол Улсын Эрчим Хүчний Яам,Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газар, ЭЛ-БИ-СИ компаниудын "Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ"-ний хүрээнд 520 сая төгрөгийн өртөгөөр барьсан уг зуух Өндөрширээт сумын төсвийн байгуулллагуудын 23000 м3 талбайг  халааж, найман  хүнийг ажлын байртай болгожээ.

Энэ зуух ашиглалтанд орсноор гэр хорооллын иргэд нэгдсэн дулаанд холбогдож, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах боломжтой ба яг ийм хоёр зуух Төв аймгийн Баянхангай, Баян-Өнжүүл суманд ашиглалтанд ороод удаагүй байна.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ