Аймгийн Засаг дарга хүүхдүүдэд лекц уншлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:19:30

Хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулж аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ахлах ангийн сурагчдад “Сvхбаатар аймгийн хөгжлийн чиг хандлага”  сэдвээр  аймгийн ХЖТ-т лекц уншлаа.

Аймгийн Засаг дарга 2014 оны эцэст дотоодын нийт бүтээгдэхүүн 382.8 тэрбум төгрөг, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 6.9 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламж 34.1 тэрбум төгрөг болж эдийн засгийн чадавхиараа Монгол улсдаа тэргүүлэх эгнээнд хүрсэнээ, мөн сүүлийн гурван жил дараалан Улсын тэргүүний аймгаар шалгарч, түүхэн амжилт тогтоосон нь өрх гэр, сум, аймаг, орон нутагтаа хийж бүтээсэн иргэн бүрийн нөр их ажлын нийлбэр үр дүн гэдгийн онцоллоо.

Г.СҮХЭЭ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд