Минскийн гэрээ хэрэгжвэл ОХУ-д авсан хоригийг цуцалж болно

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2015-10-14 15:52:07

ВАШИНГТОН. /Sputnik/. Украины хямралыг зохицуулах Минскийн гэрээ цаашид хэрэгжсээр байвал ОХУ-д авсан хориг арга хэмжээг цуцалж болно гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв.

Украины зүүн нутгийн хямралд оролцсон гэх шалтгаанаар АНУ, ЕХ болон тэдний түнш орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсан билээ. Гэсэн хэдий ч, ОХУ дээрх шалтгааныг удаа дараа няцааж, хямралыг зохицуулах дипломат арга зам олохыг уриалсан байна.

ОХУ-ын иргэдийг гомдоох гэж АНУ хориг арга хэмжээ аваагүй. Энэ нь Украинд хүндэтгэлтэй хандаж, тус улсын талаарх авч болох сонголтуудыг л дэмжих оролдлого юм гэж тэрбээр мэдэгджээ.

Минскийн гэрээ нь Украины хямралыг зохицуулах зорилгоор ОХУ, Франц, Украин, Германы удирдагчдын өнгөрсөн хоёрдугаар сард баталсан арга хэмжээний багц юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ