Сүхбаатарт хоёр цэцэрлэг, нэг сургууль ашиглалтад оров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:18:24

Сүхбаатар аймгийн хэмжээнд 16 сургууль, 22 цэцэрлэг хичээлийн шинэ жилийн өнөөдөр эхэллээ.

  Шинэ хичээлийн жилийн босгон дээр Мөнххаан, Асгат суманд хүүхдийн цэцэрлэгийн, Асгат суманд сургуулийн олон жил хүлээгдсэн барилгыг  ашиглалтад хүлээж  авсан байна. 

2015-2016 оны хичээлийн жилээс аймгийн боловсролын салбарт хэрэгжиж эхэлж байгаа "Би дэвшлээ” хөтөлбөрийн хүрээнд бага, суурь боловсролд дэвшин орж байгаа 1-р анги болон 6-р ангийн хүүхдүүдийг хүлээн авах ёслолын ажиллагаа  Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургууль дээр боллоо. Мөн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хөрөнгөөр баригдсан Баруун-Урт сумын 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг  ашиглалтад  оруулж хүүхдээ хүлээж авчээ. 

Г.СҮХЭЭ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд