Монгол хөгжмийн зэмсэг Шанхайд

Дэлхийд | Соёл урлаг
nyamtulga@montsame.mn
2015-10-14 15:18:40

БЭЭЖИН. /Cntv/. Шанхай хотын худалдааны цогцолборын гадаа талбайд өвөрмөц концерт болоход Монголын үндэсний морин хуур, өрнөдийн хийлтэй “Mongolia Symptoms” /Монголын шинж тэмдгүүд/ хамтлаг оролцжээ.

Тус хамтлаг морин хуур, хийл, бөмбөрөөр тоглож Монгол бүтээлүүд тоглосон нь олны сонирхлыг татсан байна.

“Mongolia Symptoms” хамтлаг нь таван жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өрнөдийн болон Монголын хөгжмийн зэмсгээр орчин үеийн хөгжмийн бүтээлийг тоглодог ажээ.

“Бид голчлон зөрчилдсөн ая тоглодог. Бэлчээр нутгийн үзэсгэлэн болон орчин үеийн амьдралын муу тал, тухайлбал, байгаль орчныг сүйтгэж байгааг хөгжмөөрөө дамжуулан илэрхийлэхийг хүсдэг. Монгол хөгжмийн хэв маягийг бид хөгжүүлэх зорилготой” гэж хийлч Сун Жао хэлэв.

“Хамгийн хэцүү нь өөрийн хөгжмийг бусдынхтай нийлүүлэх байдаг. Өөрсдийн гүйцэтгэлээ сайжруулах талаар бид үргэлж ярилцдаг. Жишээ нь, Монгол ардын дууны зарим хөгжим, уг хөгжмөөр тэд юуг хэлэх гээд байгааг бид эхлээд ойлгохыг оролдож, дараа нь өөрсдийн бодлоо үүнд хэрхэн шингээх тухай боддог” гэж морин хуурч Хасбаген хэлжээ.

Шанхайд болсон уг тоглолт нь тус хамтлагийн хувьд анхны задгай талбайн тоглолт болсны зэрэгцээ олон хүнд уран бүтээлээ хүргэх боломж нь болсон юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ