Сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-14 00:13:19

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран "Ногоон гэрэл-Цагаан шугам-2016"  тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа.

"Замын хөдөлгөөний цагаан толгой" сэдэвт уг тэмцээнд Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн 50 гаруй сурагчид оролцож, мэндчилгээ, гэрийн даалгавар, хамтдаа, буухиа, урлагийн тоглолт гэсэн төрлөөр замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ шалгасан юм.

"Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг сургуулийн өмнөх насны болон сургуулийн хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлага эзэмшүүлэх зорилготой зохион байгуулдаг аж. Дашрамд дурдахад уг тэмцээнийг зохион байгуулж эхэлсний 35 жилийн ой энэ онд тохиож байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ