Мал хулгайлдаг бүлэг этгээдийг баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:16:15

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаас  тээврийн хэрэгсэл  ашиглан бүлэглэн  мал хулгайлдаг  6  этгээдийг илрүүлэн баривчилжээ.

Тэд 12 удаагийн үйлдлээр  бусдын 27 тооны бод мал хулгайлан  зарж  борлуулсан байна.  Тус аймагт оны эхний 7 сарын байдлаар  64 удаагийн хулгайн хэрэг бүртгэгдсэний  21 нь мал хулгайлсан гэмт хэрэг байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд