Сайншанд хотод дахин шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 14:30:04

Дорноговь аймгийн Сайншанд хотын зургадугаар багийн нутагт 150 хүүхдийн хүчин чадалтай 13 дугаар шинэ цэцэрлэг ашиглалтад өнөөдөр орлоо.

 Энэхүү цэцэрлэгийн барилгын ажлыг  орон нутгийн төсвийн 659.9 сая төгрөгийн өртгөөр  “Өгөөмөрөн шанд” ХХК гүйцэтгэж  ашиглалтад оруулсан юм. Шинэ цэцэрлэгт Сайншанд сумын VI багийн Аюушийн гурав, дөрөвдүгээр хэсэг, Жанчивын задгай, Хамарын хийд орчмын 145 гаруй хүүхэд  харьяаллын дагуу сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй бөгөөд нийт 25 багш ажилчин ажиллаж байна. Дорноговь аймагт энэ жил төрийн болон  хувийн хэвшлийн байгууллагын хөрөнгө оруулалтаар дөрвөн цэцэрлэг ашиглалтад орсон нь  цэцэрлэгийн насны хүүхдүүд 100 хувь хамрагдах боломж бүрдэж байгааг албаныхан онцолсон юм

. Удахгүй Сайншанд сумын дөрөвдүгээр баг буюу Төмөр замын районд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэгийг барилга  угсралтын “ТОБЭМ”ХХК ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ