Сумууд цас түрэгч тэрэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-08 23:59:27

Дархан хотын Захирагчийн албанаас эрхлэн аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 10 ширхэг цас цэвэрлэгч түрдэг тэрэг гардуулав.

Өвлийн хүйтэнд хамгийн хэцүү хөдөлмөр бол гадаа зам талбайг цэвэрлэх ажил байдаг. Энэ ажлыг аймгийн НААҮГ, СӨХ-ийн ажилтнууд хотын амьдрал эхлэхээс өмнө өглөө эртлэн ажилдаа гарч даарахыг үл ажран хийдэг. Тиймээс уг хүнд ажлыг хөнгөвчлөх зорилгоор аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр “Марз Нуга” ХХК-аас 10 ширхэг цас түрэгч тэрэг нэг бүрийг нь 165 мянган төгрөгөөр худалдаж авчээ.

Аймгийн НААҮГ-ын дарга Д.Дорждэрэм: “Манайх Ийм цас түрэгч тэрэгтэй болсноор хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Тухайлбал нэг хүн хүрз, цавчигчаар цагт 4м2 талбай цэвэрлэдэг бол энэ цас түрэгч тэргээр цагт 20м2 талбайг цэвэрлэх боломж бүрдлээ. Эдгээрээс Орхон, Хонгор, Шарын гол суманд болон ажлын үзүүлэлтээрээ тэргүүлж буй “Цагаан өргөө”, “Үйлс өргөө” зэрэг СӨХ-уудад тус бүр нэгийг өгч манай НААҮГ-ын ажилчдад таван ширхэгийг өгч байна” гэлээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ