Хөгжлийн сангийн хөрөнгийг 1 тэрбумаар баталжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙИрэх оны Орон нутгийн хөгжлийн санд 1 тэрбум 22 сая төгрөгийг батлаад байна.
Тус хөрөнгөөр найман арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Тодруулбал Арвайхээр сумын төвд Ахмадын өргөөг 400 сая төгрөгөөр барих бол 300 орчим сая төгрөгөөр 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг гүйцээж, тус сумын 3, 4, 7, 8, 10, 11 дүгээр багт Өрхийн эрүүл мэндийн төв, багийн төвийн барилгыг гүйцээх ажилд 100 гаруй сая төгрөг зарцуулах болоод байна.
Мөн Хархорин сумын Эрдэнэтолгойн багт авто замын ажлыг гүйцээхэд 121 сая, мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх, хортон шавьжийг устгах, гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд 27,8 сая, Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд 35 сая төгрөгийг тус тус зарцуулахаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар баталлаа.
Б.Батчимэг