Өвөрхангай аймагт улсаас 11 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-12-08 12:06:03

2017 онд Өвөрхангай аймгаас улсын төсөвт 2 тэрбум 233 сая төгрөгийг төвлөрүүлнэ. Харин улсын төсвөөс 11 тэрбум 418 сая төгрөгийн санхүүжилтын дэмжлэгийг Өвөрхангай аймагт олгох аж.

Тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллага буюу соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллагын өөрийн орлого 495 сая төгрөг бол улсын төсвөөс 44 сая 769 мянган төгрөг олгогдох юм.

 Мөн тус аймгийн сум, байгууллагаас 8 тэрбум 27 сая төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлэх бол аймгаас 4 тэрбум 880 сая төгрөгийн санхүүжилтыг сумдад олгоно. Одоогоор сумдын төсвийн он дамжих үлдэгдэл 183 сая төгрөг байна.

Өвөрхангай аймгийн төсвөөс 2017 онд зарцуулах зарлагын хэмжээг 14 тэрбум төгрөгөөр баталжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ