НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын албан ёсны цахим хуудсыг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ын цахим хуудсыг албан ёсоор ашиглалтад орууллаа.
Улаанбаатар хотноо энэ оны наймдугаар сарын 17-28-нд "Эх байшалиа сэргээе, итгэл найдвараа
бадраая"
уриатай зохион байгуулах тус хурлын бэлтгэл, хөтөлбөр,
оролцогчдод
зориулсан
мэдээллийг энэхүү цахим хуудсаас авах боломжтой юм.
COP17 хуралд НҮБ-ын гишүүн улс орон, харьяа байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид оролцох бөгөөд ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоо гаргажээ.
