ДОРНОГОВЬ: Хар загийн байгалийн үзэсгэлэнт газар
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын байгалийн сонин, содон онцлог газруудыг фото зургаар хүргэж байна.
Хар загийн байгалийн үзэсгэлэнт газар нь тус сумын төвөөс зүүн хойд зүгт байрладаг бөгөөд зэрлэг амьтад чуулсан, ус, ургамал жигдэрсэн сайхан нутаг юм. Хур бороо ихтэй жилүүдэд нуур тогтож, нүүдлийн шувууд олноор ирэхийн зэрэгцээ аргаль, хар сүүлт, цагаан зээр, үнэг, чоно зэрэг зэрлэг амьтад олноор идээшилдэг.