ТӨВ: “Өнчин цагаан ботго” жүжиг хүүхэд багачуудад ухаарал, хайр түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-04-16 09:09:54

Зуунмод, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Соёл, урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх аяны хүрээнд “Монгол туургатан” театрын тайзнаа толилуулж буй “Өнчин цагаан ботго” үлгэрийн хөгжимт жүжгийн найруулга нь хүүхэд, сурагчдын сэтгэл зүйд нийцсэн, ойлгомжтой, уран сайхны өндөр түвшний илэрхийлэлтэйгээр хийжээ. Найруулагч нь монгол ахуй, зан заншлыг тодотгон харуулахын зэрэгцээ энэрэнгүй сэтгэл, хайр халамж, амьтанд ээлтэй байх үзлийг гол утга санаагаа болгон тусгасан байна.


Энэхүү уран бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нээсэн бөгөөд 4 дүгээр сард Зуунмод сумын ерөнхий боловсролын 3, 4 дүгээр сургуулийн 1200 гаруй сурагчид толилуулжээ. Цаашид уг жүжгийг сургууль бүрээр хүргэхээр төлөвлөж байна.


Энэхүү жүжиг нь ботго, эх хоёрын хайр энэрлээр дүүрэн, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлнэ. Инээд баясал, нулимс, ухаарал хосолсон уг бүтээл нь үзэгчдэд гүн сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ олон талын мэдрэмжийг нэг дор мэдрүүлэх, хүүхэд багачуудад урлагаар дамжуулан өрөвдөх, хайрлах сэтгэлийг төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэхэд чиглэсэн юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулжээ.



Холбоотой мэдээ